Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын тэргүүлэгч .Оргилд холбогдох хэрэгт хамт шалгуулж буй тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга асан, өдгөө ЦЕГ-ын Хангалт, үйлчилгээний тасагт эрх бүхий албан тушаал хашдаг, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга асан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү тэргүүтэй хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал НПГ-аас хүргүүлжээ. үүх, прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 4-нд А.Энхбат, Ж.Отгонхүү болон “Экопетролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга, иргэн П.Эрдэнэбаяр нарт таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хандсан аж. Харин маргааш нь буюу энэ сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, өдгөө аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргын албан тушаал хашиж буй С.Батжаргал нарт таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Сэлэнгэ аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн аж. Дээрх хүмүүсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” санал шүүхэд хүргүүлсэн ч шүүх “Хавтаст хэргийг бүгдийг нь авчирч байж хэлэлцэнэ” хэмээн ямар нэг шийдвэр гаргаагүй гэнэ.
Улсын орлого болгохоор хураасан дэрвэгэр жиргэрүүг дуудлага худалдаагаар борлуулах ажилд .Оргил, А.Энхбат, Ж.Отгонхүү, А.Бямбадорж, С.Батжаргал нар шууд нөлөөлж Г.Баттулгын эзэмшлийн “Экопетролиум” ХХК-ийг шалгаруулан давуу байдал бий болгож, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт уруутгаж буй билээ.