“Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар болон АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж буй бөгөөд өчигдөр прокурорын зөвшөөрсний дагуу зарим мэдээллийг олон нийтэд өглөө. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа .Ганчулуун “Хамтарсан ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 5-нд хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэргийн холбогдогчийн болон хамаарал бүхий хүмүүсийнх нь гэр, орон сууцаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний, дөрвөн төрлийн валют хураан авсан. Өөрөөр хэлбэл, түүний болон хамаарал бүхий дөрвөн объектод нэгжлэг хийсэн. Мөн зургаан орон сууцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бусад эд зүйлийг хураасан. Хэрэгт холбогдогчийг Эрүүгийн хуулийн 18.3-ын татвар төлөхөөс зайлсхийсэн, 18.6-гийн мөнгө угаасан, 22.4-ийн хахууль авсан, 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйлд заасан хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа хийж байна. аянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. аашид хамтарсан ажлын хэсэг хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр прокурорын хяналт дор ажиллаж байна” гэсэн мэдээлэл өглөө. Улмаар хойшлуулшгүй ажиллагааны үеийн дүрс бичлэг буюу 7.3 тэрбум төгрөг, валютыг эд мөрийн баримтаар хураан авч буй зураг, төмөр шүүгээн дэх мөнгийг үзүүлсэн юм.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд цаашид хэн гэдэг ямар албан тушаалтнууд холбогдож шалгуулахыг урьдчилж хэлэх боломжгүй, шалгалтын явцад хүндрүүлэх, хөнгөрүүлэх ямар нөхцөл тогтоогдохыг ч хэлж мэдэхгүй гэдгээ хууль сахиулагчид өгүүлсэн.
Цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагааг энэ сарын 5-ны 21.00 цагийн үед хийж эхэлсэн бөгөөд 6-ны 16.00 цагийн үед цахимаар аянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа хүргүүлсэн аж. Улмаар хэрэгт хяналт тавьж буй прокурор нь 16.40 цагийн үед дээрх шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг хэлэлцэх хуралд оролцохоор очсон байна. Гэвч шүүгч Г.Золбоо 17.20 цаг хүртэл шүүх хурал болох танхимдаа орж ирэхгүй байж. Ингээд 17.20 цаг өнгөрч байхад орж ирмэгцээ “Өмгөөлөгчөөс нь шүүх хурал хойшлуулах санал ирүүлсэн тул даваа гаргийн 10.00 цагт хэлэлцэхээр хойшлуулъя” гээд захирамж гаргасан гэнэ. С.Батдөлийн өмгөөлөгч Д.Амаржаргал аянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Төв аймагт шүүх хуралд ороод дуусаж байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр заавал оролцоно, шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт хүргүүлсэн талаар шүүгч Г.Золбоо Тамгын газраараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Гэтэл Төв аймаг дахь шүүхүүдэд өмгөөлөгч Д.Амаржаргал шүүх хуралд оролцсон тухай баримт байхгүй олбогдох байгууллагынханд мэдээлэл иржээ. Хэрэв өмгөөлөгч Д.Амаржаргал Төв аймагт шүүх хуралд оролцож байна хэмээн худал мэдээлэл аянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгсөн бол шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан үйлдэл биш гэж үү.