АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын намрын чуулганы үр дүнгийн талаар хэлэлцэж, тэтгэврийн болон боловсролын салбарын шинэчлэлтэй холбоотой багц төслүүдээс гадна олон хуулийг орхигдуулж, идэвх санаачилга муутай ажилласан гэж үзжээ. Мөн энэ сарын 13-нд товлосон Үндэсний бодлогын хорооны хуралдааныг төлөвлөсний дагуухийхээ мэдэгдлээ. Учир нь АН-ын эв нэгдлийн ажлын хэсгээс зохион байгуулах тус хурлыг С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс эсэргүүцэж, хууль бус хэмээж буй. Энэ талаар Эв нэгдлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ирэх баасан гарагт болох хуралд манай намын маргалдагч талуудын төлөөллөөс олонх нь оролцоно. Үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүнээс (давхардсан тоогоор) 300 орчим нь оролцохоо илэрхийлээд байна” гэв.