Сүхбаатар дүүргийн VIII хороонд орон сууц барьж буй “Си Эн Трейд” ХХК нь барилгын сууриас гарсан газрын доорх усыг шавхан зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр Сэлбэ голруу нийлүүлж байсан үйлдлийг Туул голын сав газрын захиргаанаас БОАЖЯ-ы Хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн хамт 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр зогсоожээ. Улмаар зөрчлийг шалгах ажиллаагаа хийж буй талаар албаныхан мэдээллээ.