Богдхан уулын Хүүшийн аманд хашаа хайсыг албадан буулгах ажлыг өнөөдөр хийжээ. Тус хэсэгт Монгол улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах мэдээллийн 11-11 төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117, Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт орц, гарц хааж байсан хэсгийг чөлөөлөн туслах зам бүхий хэсгийг нээж ажилласан талаар Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийж буй талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас мэдээллээ.
Дархан цаазат Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүд нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэнд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайсаа буулгаж, албан даалгаварын хэрэгжилтийг хангах ажилд хамтархыг уриаллаа.