Алтан овооны энгэрт байсан үүх, соёлын үнэт дурсгал болох хүрэл тогоо 2017 онд хулгайд алдагдсан байдаг. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сарын 26-нд дуусах байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид энэ сарын 21-нд тус тогоог олсон талаар албаныхан мэдээллээ.
Энэхүү хулгайн хэрэг нь маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг байж болзошгүй бөгөөд цагдаагийн газрын зүгээс тогоог холбогдох газруудад албан ёсоор хүлээлгэж өгөх талаараа мэдээллээ.