Ардчилсан нам өнгөрөгч 22-ний өдрийн хуралдаанаараа Ардчилсан намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулжээ. Өнөөдөр ажлын хэсгийн анхны хуралдаанаа хийлээ. Ажлын хэсэг нь 39 гишүүнтэй, 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ажиллана. Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, дэд даргаар НИХТ М.Тулгат, нарийн бичгийн даргаар С.Эрдэнэболд нар ажиллахаар болсон талаар өнөөдөр мэдээллээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "С.Эрдэнэ даргын талаас эмэгтэйчүүдийн болон ахмадын байгууллагын төлөөллүүд ирсэн. Манай талаас ч гэсэн энэ түвшний хүмүүс оролцож байна. Үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид шаардлагатай арга хэмжээ авна. Ажлын хэсгийн даргаар Ж.Батсуурь гишүүн ажиллана. Бүтэц, бүрэлдэхүүн гээд олон зүйл дээр ойлголцож байгаа. Ажлын хэсэг шахуу даалгавартай ажиллана" гэдгийг хэлэв.