АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж, МҮАН тус намтай албан ёсоор нэгдэв. МҮАН-ыг АН-д нэгтгэхтэй холбоотойгоор хоёр намын хамтарсан ажлын хэсгийг байгуулаад байсан юм. Тус хуралдаанд АН-ын анхдагчдын нэг Д.Сосорбарам, Ерөнхий сайд асан М.Энхсайхан зэрэг хүмүүс оролцов. МҮАН-ын их хурал мөн өдөр болсон бөгөөд тус намын дарга Б.Цогтгэрэл “Намууд зохих шийдвэрээ гаргасан. Энэ бол түүхэн цаг үеийн чухал шийдвэр” гэлээ. МҮАН-ын их хуралд 118 хүн оролцож, АН-тай нэгдэх тухай шийдвэрийг 100 эмжиж, намаа татан буулгав. Хуралдааны үеэр Б.Цогтгэрэл, М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ынхан АН-ын гишүүнчлэлээ сэргээж, үнэмлэхээ дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат нараас хүлээн авсан юм. Улмаар М.Энхсайханыг Улс төрийн зөвлөлийн даргаар томилжээ.