Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компани, түүний хууль ёсны төлөөлөгч тусулсын иргэн Агулад холбогдох хэргийг хэлэлцэж, гэм буруутайд тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тускомпани, БНХАУ-ын иргэн Агула болон өмгөөлөгчид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасны дагуу хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаж, шүүх хурлыг тав хоног завсарлуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хариуцлага оноох хурлыг дээрх шүүхэд үргэлжлүүлэн хийлээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь холимог металлын Улааны ордын 247А тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас2010 оны есдүгээр сараасхойш 10 гаруй жилийн хугацаанд химийн хорт бодисболох хүнцэл, хартугалга, цайр зэрэг хорт бодисоор бохирлогдсон усшүүрч, байгаль орчинд хохирол учруулах болсон. Өөрөөр хэлбэл, чанаргүй материал буюу плёнк ашиглаж хаягдлын далангаа хучсаны улмаасцоорч, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаль орчныг бохирдуулснаар нийтдээ 672 652 394 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдоод буй. НПГ-аастускомпанид Эрүүгийн хуулийн 24.1-4 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, усхангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсдотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм. Шүүхээстускомпанийн экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, 150 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасахаар тогтоол гаргасан байна.