Баянзүрх Эко тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын Зам, талбайн ажилчид хуваарьт байршлуулдад замын нуух явган хүний замын цас цэвэрлэн, хогийн сав суллаж, давс, бодис цацан ажиллажээ. Тодруулбал, халтиргаа, гулгаа үүссэнтэй холбоотойгоор хуваарьт бус замуудад 9 тонн давс, 5 тонн бодис, хуваарьт хэсгийн өгсүүр, налуу замуудад 8 тонн давс, 4 тонн бодис цацсан байна. Мөн зам, талбайгаас гарсан нийт 9.8 тонн цас, мөсийг ачиж тээвэрлэв.