Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хусдайн даваа” гэдэг газарт автозамын осол гарч, автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг өчигдөр 23:05 цагт албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлд автозамын зорчих хэсгийн хажууд зогсож байсан “FVR33P” загварын ачааны автомашин /эзэнгүй орхиж явсан автомашин/-ны хойд талаас “Ранжер” загварын ачааны автомашин мөргөж, жолооч М /59 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байсан тул 7 минут ажиллан цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.