“Дэм” авьяастан сургалтын төвийн сурагч Н.Маргад Хонконгод зохион байгуулсан өсвөрийн хөгжимчдийн “2022 international young artist open competition” олон улсын цахим уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ. Тэрбээр 14 настай бөгөөд таван жил төгөлдөр хуур тоглож буй аж. Түүний мэргэжлийн багш нь Гавьяат Д.Наранцацрал юм. “Дэм” төвийн сурагчид мөн энэ сарын 25-нд Японд болох өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд оролцохоор болжээ. Тус төвийн захирал Б.Одгэрэл төгөлдөр хуурч шавь нараа удирдан уг уралдаанд өрсөлдүүлэх юм байна.
Бэлтгэсэн Р.Жаргал