Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хядаг, Овоот, Улаан-Уул сумын Тэмээт, Гялаад, Баянзүрх сумын Эмт зэрэг 5 булгийн эхийг хашиж хамгааллаа. Тус ажлыг сумдын Засаг даргын Тамгын газар болон байгаль хамгаалагч, нутгийн иргэдтэй хамтран хийжээ.
Булгийн эхийг хашиж хамгаалах нь усны ундаргыг хамгаалаад зогсохгүй, булаг орчмын экосистем, усны орчныг бүхэлд нь бохирдол, малын хөлийн талхагдлаас хамгаалах чухал ач холбогдолтой хэмээн Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаанаас мэдээллээ.