Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц гарц хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайс зэргийг албадан буулгах ажлын хүрээнд Хамгаалалтын захиргааны албан хаагчид болон Налайх дүүргийн ЗДТГ-ын холбогдох алба хэлтсийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 38 нэгж талбайн буюу 195.8 га газрыг чөлөөлсөн байна.