Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сувилал, цэцэрлэг яслийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд сэргээн засах тусгай зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн төв ашиглалтад ороход бэлэн боллоо.
Энэхүү төв нь 150 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой бөгөөд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг хийх, дэмжлэг үзүүлэхээс гадна хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, усан эмчилгээ, бусад багажийн эмчилгээ, сэтгэл засал, нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өдрийн болон урт хугацааны сэргээн засах эмчилгээ, цочмог ба архаг өвчний дараах сэргээн засах эмчилгээ, хүүхдийн хоол тэжээлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой.