Богдхан уулын Залаатын амны нийтийн эзэмшлийн зам талбай хашсан хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулан ажиллалаа.
2023 оны 1-р улиралд Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэж байна.
Дархан цаазат Богдхан ууланд газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүд та бүхэн нийтийн эзэмшлийн зам, орц гарц, амьтны нүүдэл шилжилтэнд саад учруулж байгаа стандартын бус хашаа, хайсаа буулгаж, албан даалгаварын хэрэгжилтийг хангах ажилд хамтран ажиллана уу.