Иргэдийн жагсаал өнөөдөр 13 дахь өдрөө тайван замаар үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр 13.30 цагийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэн Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаахыг оролджээ. Тэрбээр бие дээрээ будаг шингэлэгч азтон асгаж, улмаар өөрийгөө шатаахаар гал гаргах гэж оролдсон ч асаагуур нь асаагүй аж. Мөн цагдаагийн алба хаагчид яаралтай ирж тухайн иргэний үйлдлийг зогсоожээ. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад "Жагсагчдын аюулгүй байдлын хангахаар төв талбайд хамгаалалтад гарч буй цагдаагийн алба хаагчид өөрийгөө шатаах гэсэн иргэний үйлдлийг яаралтай таслан зогсоосон. Тус иргэн согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэснийг тогтоосон бөгөөд хэргийг СБД-ийн цагдаагийн газарт шалгаж байна" гэж мэдээлэв.