Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Шри Ланка улсын Калатура хотод зохион байгууллаа. Тус тэмцээний түргэн, түргэвчилсэн, сонгодог төрөлд 13 орны 410 тамирчин өрсөлдөв. Ма най улсаас Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Эрдэнэдоржоор ахлуулсан өсвөрийн 22 тамирчин өрсөлдсөн юм. Тэднээс 14 нь медаль хүртэж, манай улс багаараа Энэтхэгийн дараа орж, II байрт жагсав. Түүнчлэн түргэвчилсэн тоглолтын төрөлд “Стейниц” шатрын академийнхан тэргүүлсэн байна. Блиц төрлийн 16-17 насны охидын ангилалд Х.Урангоо мөнгө, 10-11 насныхад Б.Мишээл, хөвгүүдээс Б.Сэргэлэн хүрэл медаль зүүжээ.