Нүүрсний хулгайд нэр холбогдсон зургаан хүний нэрийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар нэрлэв. Тэрбээр, "Нүүрсний хулгайн толгойлогч нь АПУ ХК-ийн захирал П.Батсайхан, MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан юм. Мөн тэдний хамаарал бүхийн УИХ-ын гишүүд нүүрсний хулгайд холбоотой. Тэднийг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдэв. Мөн үүнээс гадна нүүрсний хэргийг нуун далдалдаг шүүгчид бий. Тодорхой хэлбэл, Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд нар нүүрс хулгайч нарт үйлчилсэн гэлээ.