Хил гаалийн асуудлыг хянан шалгах түр хорооны гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын нэрсийг зарлалаа. Тэрбээр "Нүүрсний хулгайн толгойлогч нь MCS-ийн Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан болон "Голомт"-ын Д.Баясгалан нар юм. Тэд Монгол орныг цөлмөж, дээрэмдэж байна.
Монгол оронд нүүрсний хулгай нүүрлээд байна. Хэдэн их наяд, хэдэн сая тонн нүүрс гарсан талаар сүүлийн долоо хоног шуурлаа. Төрийн гурван өндөрлөг болох У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав ажлаа хийхгүй, хулгайч нарт хариуцлага тооцохгүй байна. Хулгай хийсэн нь тодорхой гарчхаад байдаг. Нэгдүгээрт ажлаа хий. Хоёрдугаарт Монголд ийм том хулгай гарчхаад байхад шүүх, цагдаа, АТГ огт ажлаа хийхгүй байна. Эд нар Монголын ард түмний татварын мөнгөөр ажиллаж байгаа.
Би өнөөдөр нүүрсчдийг ийнхүү зарлаж байна. Нүүрсчид дээрх гурван өндөрлөгийг худалдаж авсан байна. Хулгайгаа эд нар нууцын баримтад оруулсан. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь нууцад хамаатай мэдээллийг ард түмэндээ хэлэх үүрэгтэй. Мөн арванхоёрдугаар сарын 24-нд нүүрс дээрэмчид өөрсдийн гэсэн намтай болох гэж байхад төрийн өндөрлөгүүд яагаад дүлий байгаа юм бэ " гэх мэдээллийг өглөө.