Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн сурагчийн гар утсыг халааснаас нь хулгайлан авч байгаа бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг хийж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын сургуулийн 2 сурагчийн гар утсыг хулгайлсан хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлжээ. Шалгалтын явцад урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдэж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй 33-34 насны Б, Э нар нь бүлэглэн үйлдсэнийг болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.