Сүүлийн таван жилд 5152 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан байна. Дунджаар хоногт 3 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргадаг. Хамгийн харамсалтай нь “согтуу жолооч”-оос болж гурван хоног тутамд нэг хүн амиа алддаг. Энэ нь нэг сард 10, жилд 120 хүн гэсэн үг. Үүнээс гадна архины хордлогоор нас барагсдын тоон мэдээлэл, архи согтууруулах ундааг хэрэглэсний улмаас бусад өвчнийг сэдрээж, хүндрүүлсэн байдал зэргийг дурдвал дэндүү харамсалтай гэмээр кэйсүүд гарч ирэх нь тодорхой. Эндээс харвал, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хэдэн мянган халуун ам бүлийн элэг эмтэрч, ах, дүү хамаатан садан нь гомдол, харуусал дүүрэн энэ хорвоод үлдэж байна. Архийг тааруулж хэрэглэсэн бол, огт хэрэглээгүй бол, магадгүй тэр өдөр найз нөхөд, ажлын хамтрагчид нь дуудаагүй бол гэсэн асуулттай хоцорч байна.
Нөгөө талдаа, өөрийгөө хайрлах нь ч соёл. Энэ бол гэр бүлээ, чамайг гэсэн хүн бүрийг хайрлаж буйн илрэл. Гэхдээ зөвөөр. Тиймээс энэ удаа хайртай бүхнийхээ төлөө “Үгүй” гэж хэлээд, хундагатай ширээг АЛГАСААРАЙ. Халуун хоол хийгээд, ширээ тойрон суугаад хөгжилдөх гэр бүл чинь таныг хүлээж байгаа.
Сүүлийн жилүүдэд ажил болоод амьдралын олон сөрөг асуудлыг шийдвэрлэж чадахгүй сэтгэл гутралд орох, стрессээ тайлах аргаа олохгүй архинд дурлаж амьдралаа үрэх, хавтгайрсан архидалт, баяр ёслол бүрийг алгасалгүй тэмдэглэх зэрэг архи уух шалтгаан мундахгүй. Ганц удаа гэсэн тодотголтойгоор уусаар байгаад өөрөө мэдэхгүй л архинд их дуртай болчихдог. Сүүлдээ нэг уучихаад зогсож чадахгүй тийм донтой болсон байдаг гашуун туршлага захаасаа аваад зөндөө бий.
Тэгвэл энэ архи согтуууруулах ундаа гэж юу юм бэ? -Спирт агуулсан уураг тархийг сонгомлоор гэмтээж, тархины үйл ажиллагааг дарангуйлах үйлчлэлтэй хараат байдал үүсгэдэг, мансууруулх үйлчилгээтэй шингэн зүйлийг архи согтуруулах ундаа хэмээн тодорхойлно.
Энгийн согтолт гурван үе шаттай.
- Ууртай ширүүн болох үе-өөрийгөө хянах чадвар буурах, эрүүл ухаана алдах, догшин ширүүн болох
- Тэнцвэрт байдал, зүг чигийн баримжаагаа алдах-төөрөлдөх, зүг чигээ олохгүй байх, гуйвж дайвах, нойр хүрэхгүй байх
- Комын үе-архины хэмжээ хэтрэх биеийн халуун даралт буурах, цасан дахь чихрийн хэмжээ багасах нь комын байдалд оруулах эрсдэлтэй юм.
Спирт хүний биед маш амархан шингэдэг, өлөн уувал шууд цэврээрээ биед 20% шимэгддэг бөгөөд хэдэн хоромын дараа согтоодог байна. Эрүүл мэнд болон эдийн засгаараа хохирон байж эрсдэл гаргах хэрэг байна уу... Шингэн хорыг уухаар, найз нөхдөөрөө Баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэхээр хэн нэгнээс дуудлага ирвэл Та ч гэсэн хариуд нь Намайг Алгас гэж эрс шийдэмгийгээр хэлээрэй. Учир нь та хүлээх хүнтэй....