Парламент дахь МАН-ын бүлгийн хурлаар Аялал жуулчлалын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эмжиж, энэ агтаан батлах үйтэй гэдэгт санал нэгджээ. уралдаанаас гаргасан шийдвэрийг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар танилцуулав. Сайд Х.Нямбаатар “Манай улс 2019 580 мянган жуулчин гадаадаас хүлээн авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон. Энэ нь ДНБ-ий зургаа орчим хувьтай тэнцэх хүн юм. Цар тахлын дараа нэгдсэн статистик гаргаагүй байна. Цаашид аялал жуулчлалын салбараас олох орлогыг ДНБ-ий 30 хувьд хүргэх зорилт тавьж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталснаар ирэх оноос Монголд ирэх жуулчдад хэд хэдэн “мессеж” очих юм. Нэгдүгээрт, хамгийн сайн нөхцөлтэй, визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлана. Хоёрдугаарт, манай оронд ирэх жуулчдын агаарын тээврийн зардал хамгийн бага байх . Эдгээрийг гадаадын жуулчдад ойлгуулах нь энэ хуулийн гол зорилго байх болно. Хуулийн байгууллагатай хамтран гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хамгаална. Эл салбараас олсон орлогоо орон нутаг нь өөртөө төвлөрүүлэх нөхцөл бүрдүүлэх . Аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад нь хариуцуулна. Аялал жуулчлалын сан байгуулж, төсвийг нь дөрвөн чиглэлээр зарцуулахаар тусгалаа. Тодруулбал, аялал жуулчлалыг олон гадаадад сурталчлах, дэд бүтэц байгуулах, агаарын тээврийн салбарыг дэмжих, улирлын хамаарлыг бууруулж, шинэ бүтээгдэхүүн бий болгоход чиглэх юм. Дэд бүтцээ шийдсэн аж ахуйн нэгж, байгууллагын татварт ногдох орлогыг хөнгөлөхөөр хицуулсан” гэв.
Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл 33 зүйл, бүлэгтэй аж.УИХ 1998 онд Казино-гийн тухай хуулийг баталсан ч огт хэрэгжүүлээгүй бөгөөд цэнгээнт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор үүнийг шинэчлэх гэж буй. Ингэхдээ Макаогийн казиногийн загвараар тусгай зөвшөөрөл олгож, өдөр бүрийн орлогын 40 хувийг төвлөрүүлэхээр тусгасныг сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм.
Энэ үеэр олонхын бүлгийн дарга “УИХ-ын сонгуулийн тухай хуульд гар хүрэх бол бид ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө баталсан байх ёстой.Үндсэн хуульд сонгуулийн журмыг хуулиар тогтоож, хуулийг нь сонгууль болохоос нэг жилийн өмнө батлахаар заасан. Тиймээс ажлын хэсэг байгуулан, төслийг боловсруулахаар бэлтгэж байгаа” гэв.