Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэх хэрэгт холбогдсон залуусын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийлээ. “Тусгаар тогтнол” нэртэй хөдөлгөөн байгуулж, цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист уртал ухуулга явуулсан гэх ндэслэлээр нэ оны наймдугаар сарын 2-ны дэш таван залууг аатуулан шалгаж хэлсэн билээ. Д.Банзрагч, Г.Тулга, .Цэрэндорж, Т.Төмөрзориг, Д.Батсайхан нар бэлтгэн тохижуулсан газарт тусгай хувцас өмсөж, цэргийн албаны бэлтгэл ургуулилалт хийж байсан бөгөөд НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсэгт заасан “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны йл ажиллагаа явуулахаар урьдчилан гсэн тохиролцож иргэдийг лсүүлэн, цэргийн зохион байгуулалтад оруулан кстремист йл ажиллагаа явуулсан” хэмээн яллах дүгнэлт йлдсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүмүүс нэгдэн, нэ оны дөрөвүгээр араас хойш йл ажиллагаа явуулсныг тагнуулын байгууллагынхан огтоосон.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар удирдан НПГ-ын хяналтын хоёр ч прокурор, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоон хүнийг оролцуулан хийсэн хэлэлцүүлгээс яллагдагч дээрх таван хүнийг шүүхэд шилжүүлж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлыг ирэх сарын 5-ны 09.00 цагт товлолоо.