2022 он гарснаас хойш эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 10 мянга гаруй залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 90 орчим хувийг цахим гэмт хэрэг эзэлж байна. Цахим залилангийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 97.3 хувиар өссөн ба энэ төрлийн гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Иргэд “unsend” буюу “бүү шилжүүл” аянд нэгдэж цахим залиланд өртөхөөс өөрийгөө болон бусдыг хамгаалаарай хэмээн ЦЕГ-аас уриаллаа.