Цагдаагийн газарт энэ сарын 20-нд "Хан-Уул дүүргийн III хороонд дулааны худаг дотор хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэх дуудлага 21:14 цагт иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:18 цагт очиход 2.5 метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотор нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцос байсныг 10 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний мэдээллийг тодруулахаар ажиллаж байна/