Завхан аймагт 15 настай хүү өөрийгөө буудсан хэрэг өчигдөр шөнө гарлаа. Орон нутгийн Цагдаагийн газарт энэ тухай мэдээлэл лхагваас пүрэв гарагт шилжих шөнийн 00.15 цагийн үед ирсэн байна. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хэргийн газраас “ТОЗ-8” загварын буу хураасан байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй орон нутгийн иргэд “Аавтайгаа маргалдсанаас ийм болчимгүй үйлдэл хийсэн” хэмээсэн юм.
Түүнчлэн самар түүж яваад осолдож, хүний амь эрсдэх явдалорон нутагт гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Богд уулнаас самар түүж явсан, Говь-Алтай аймгийн харьяат залуу өндрөөс унаж нас барсныг бид мэдээлсэн. Тэгвэл Булган аймгийн Хангал сумын нутгаас самар түүж явсан, Орхон аймгийн харьяат 28 настай залуу хуш модноос унаж амиа алджээ.