Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд өчигдөр 20.56 цагт ачааны автомашин автобустай мөргөлдсөн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллажээ. Тодруулбал, Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэд болон нас барсан нэг иргэнийг гаргаж ажиллав.
Зам тодорхой хэмжээнд халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.