БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ -ийн гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах чиглэлээр гаргасан албан даалгаврын хэрэгжилт Дархан - Уул аймгийн Хараа, Ерөө голын сав газрын захиргаанд хийгдэж байна.
Тус сав газрын захиргаа хамгаалалтын бүсэд байрлах стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон, бохир усны цооногийг устгаж , онцгой хамгаалалтын бүсэд байршуулсан стандарт бус 14 нүхэн жорлон, нийт 49 тн хог ачиж буулган ажиллав. Мөн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг “Петровис” ШТС нь ариун цэврийн шаардлага хангасан 3-н “Эко 00” ашиглалтад оруулсан байна.
Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад нийт 172 стандартын бус нүхэн жорлон буулгасан байна.