Дархан-Уул аймаг дахь "Оюуны ирээдүй" сургууль дахь хэргийн талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. Тодруулбал,
"Сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг өнөөдөр 11:05 цагт албаныхан авч, шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэг давхарын цайны газрын кордиорт нэг удаа цацсан байдал нь камерийн бичлэгт бичигджээ. Мөн сурагчид эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа цагдаагийн алба хаагчдад зааж өгсөн байна.