Өнгөрсөн өдрүүдэд говьд үхсэн мазаалайн зураг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, иргэдийг эмзэглүүлж буй. Тэгвэл баавгайн үхлийн шалтгааныг тогтоохоор Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ажлын хэсэг байгуулсан талаар салбарын сайд мэдээллээ. Мөн тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Мазаалай маань үрэгдсэнээс уул уурхайн компани зогссон нь дээр" гэж нийтэлжээ.