МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2023 оны төсөвт холбогдох асуудлуудыг хэлэлцсэн. Энэ үеэр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны төсөвт суулгах, эсэх талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Нийслэлийн гэр хорооллын шөнийн төсөвтэй холбоотой асуудал төсөвт орж ирээгүй. Энэ чиглэлээр маш олон гишүүд санал тавьсан. Тиймээс ирэх оны төсөвт нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифын асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж, тодорхой хөрөнгийг суулгахаар тогтсон" гэлээ.