Говийн их дархан цаазат газрын А хэсэг Монгол улсдаа хамгийн том газар нутагтай улсын тусгай хамгаалалттай газар нь нэн ховор Мазаалай баавгай, Хавтгай тэмээний гол байршдаг нутаг юм.
Амьтад нэг уст цэгээс нөгөө уст цэг хүрэхэд 80-150км замыг туулдаг ба энэ нь хэтэрхий хол гэсэн үг юм. Иймд зэрлэг амьтны усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022 оны 10 сарын 20-ноос 25-ны өдрүүдэд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баян амны сайр, Баян-Өндөр сумын Хатан суудлын тал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Тооройн хоолой, Цогт сумын Цагаан дэрсний худгуудын цооногт нарны өргүүр суурилуулан , Эрдэнэ сумын Буурын хярд байрлах нарны өргүүрт худагт 30тн ус хуримтлуулах хөв байгууллаа.
Зөвлөхөөр МУ-ын Усны Зөвлөх инженер Л. Төвд, Гүйцэтгэгчээр "Баялаг говь" ХХК нь ажиллалаа. Энэхүү бүтээн байгуулалт нь Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч болон амьтанд хайртай хүн бүрийг баярлуулсан ажил боллоо.
Уг ажилд дэмжлэг үзүүлсэн Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал У. Тунгалаг болон түүний хамт олонд Байгаль орчин, аялал жуулчлалын яам талархал илэрхийлье.
Эх сурвалж: БОАЖЯ