Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Заан Тэрэлжийн сүв” гэх газарт өчигдөр ойн түймэр гарсан байна. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хүмүүс 45 км зам туулан 16:25 цагт очиж ойн түймрийг унтраахаар ажиллаж 19:23 цагт цурамд оруулсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км зам туулан 19:20 цагт, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 56 км зам туулан 19:20 цагт “Сүвийн бэлчир” гэдэг газар /түймрийн голомтоос 13 км-т/ тус тус хүрэлцэн очсон байна.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян багийн “Уушгийн тариа бригад” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 125 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 12:44 цагт унтраасан гэнэ. Түймэрт 30 га талбай шатжээ.