Монгол Улсын аялал жуулчлалын салбарт цахим шилжилт эхэллээ. Эхлэлийг тавьж буй iTrip компани үйл ажиллагаагаа танилцуулах арга хэмжээг салбарын төлөөлөлд танилцууллаа.
Ковид цар тахлаас хойш аялал жуулчлалыг дахин эргэцүүлэх, төлөвлөх хэрэгтэй гэсэн ойлголтыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд байна.
Уламжлал, шинэчлэлийг ухаалаг хослуулсан шилжилтийг зөв, хурдан хийж дэлхийн 128 орны 720 компаниас сонголтоо хийн аяллын тийз, зочид буудлаа захиалах боломжийг Монгол компани олгож байгаа нь хамгийн чухал юм.
2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан ирэх 2 жилийн хугацаанд зорин ажиллах үндсэн том ажлын нэг бол ”Аялал жуулчлал дахь цахим шилжилт” юм. Төр хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй төслийг дэмжих, сурталчлах тал дээр хамтран ажиллана.