Хөвсгөл нуурын баруун эргийн Онгологийн сайр гэх газар зөрчлийн шинжтэй ул мөр илэрсэн тул тус хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын 10 хүнтэй шуурхай бүрэлдэхүүн ажиллаж нотлох баримт, ул мөрөөр гахай агнасан 4 иргэнийг олж тогтоон зөрчил үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, буу, сум, уналга зэргийг хураан авч прокурорын байгууллага, экологийн цагдаагийн албанд шилжүүлэхээр боллоо.
Тухайн зөрчлийг үйлдсэн 4 иргэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18-р зүйлийн 18.3 дахь заалт:
Энэ хуулийн 11-р зүйлийн 11.4-т /Ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас, хүйс, сүргийн бүтцийг зохицуулах батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулах/ зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэхийг хориглосон заалтыг зөрчсөн болно.