Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гурван төсөлд хөрөнгө оруулж, Компакт гэрээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тэдгээрийн одоогийн явц, хүрэх үр дүнгийн талаар мэдээ мэдээлэл солилцох уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтын үр дүнд сав газын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд тусгах ажлууд болон урт хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар