Өнөөдөр 08.57 цагийн орчимд нийслэлд газар хөдлөлт болов. ШУА-ийн Геофизикийн хүрээлэнгийн судлаач Ц.Баярсайханаас энэ талаар тодруулахад "Өнөө өглөө ОХУ-ын Байгаль нуур орчимд 08:53 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Тэр нь нийслэлд мэдрэгдлээ" гэв. Тус газар хөдлөлт нь Монгол Улсын хилээс 140 км зайтай болсон бөгөөд чичирхийлэл Дархан, Төв, Орхон, Сэлэнгэ, Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Ямар нэгэн хохирол учраагүй талаар ОБЕГ-аас мэдээллээ.