Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Гэтэл ердөө 20 жилийн дараа шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хүн амын тоо 200 мянга орчмоор нэмэгджээ. Тэр үеэс хүн амын тоо тасралтгүй өссөөр өдгөө Улаанбаатар хотод албаны ёсны бүртгэлтэй 1.6 сая хүн төрж байна. 2019-2021 оны хооронд л гэхэд Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэд 78 мянгад хүрчээ. Тодруулбал, 2019 онд 13.000, 2020 онд 39.500, 2021 онд 25.700 орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийж, Улаанбаатар хотын харьяат болсон байна.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд Улаанбаатар хотын тойргийг тэлж, нэг төвт хотоос олон төвт хотыг бий болгох зорилтыг нийслэлийн удирдлагын баг тавиад байна.