Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээ тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тану Софт” ХХК хамтран “Ub winter sale” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн хүрээнд талууд
- Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах “Ub winter sale” нэгдсэн платформ, гар утасны аппликэйшн бүтээн, хөгжүүлэх
- Аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгтгэх, хамтын ажиллагааг зохион байгуулах
- Төсөл, арга хэмжээг дотоод болон гадаад зах зээлд таниулан сурталчлах
- Аялал жуулчлалын цуврал арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, худалдаа зохион байгуулах зэрэг ажлыг хийж, хэрэгжүүлэх юм.