Ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2.7 их наяд төгрөгийн 2,71 тэрбум төгрөгийг нь Хэнтий аймагт хуваарилжээ. Өөрөөр хэлбэл, аймгуудын төсөвт ялгавартай хандаж байна гэх маргаан цахим орчинд тархсан. Энэ асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах тайлбар мэдээллийг өглөө. Тэрбээр, "Засгийн газар энэ удаа шинэ хөрөнгө оруулалтыг бүгдийг нь зогсоосон. Өмнө жил тус аймаг өндөр төсвийн хөрөнгө оруулалттай байсан учраас дахин өндөр дүнгээр төсөв тавигдсан. Үүнийг буруутгах арга байхгүй" гэлээ.