Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээлэл сонсох юм байна.
10.00 цагт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, 11.00 цагт Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдана. Мөн мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг хуралдах товтой байна.