Завхан аймгийн Баянтэс сумын ‘’Ар хөндий’’ гэх газарт Оросын Холбооны Улсын талаас гарсан ой, хээрийн түймэр Монгол Улсын хилээс 0.5 км-т хил давах магадлалтай байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Гал түймэр унтраах аврах 43 анги, Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид, Баянтэс, Тэс сумын Засаг даргын Тамгын газар, Сонгино сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 2 бүлэгт хуваагдан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж өчигдөр 14:00 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.