Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар ажиллалаа.
Төв аймаг Заамар сумын нутаг дэвсгэр "Заамар гоулд" ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй талбай дээр "Нутгийн буян" нөхөрлөл нь ус ашиглах, хаягдал бохир ус зайлуулах дүгнэлтүүд гаргуулаагүй , хаягдал бохир ус ашиглах зөвшөөрөлгүй, усны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөөгүй, ил задгай хог хаягдал хаяж хөрс бохирдуулсан зэрэг зөрчилтэй ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож зөрчлийг шалгуулахаар Экологийн цагдаагийн алба, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ажиллалаа.