Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын, Б.Ринчений нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Шатрын их мастер А.Энхтуул тус сургуульд суралцаж, төгссөн сурагчдын нэг. Тэрбээр “Цалинтай оюутан” тэтгэлэгт хөтөлбөр санаачилж, дээрх сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулж эхэлжээ. Тус сумын сургуулийг төгссөн хүүхдүүдээс элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг сурагчийг эл хөтөлбөрт шалгаруулж, батламжийг 100 жилийн ойн баярын үеэр “Элит брэйн” ХХК-ийн захирал Х.Валя гардуулсан юм. Жил бүр зохион байгуулах уг хөтөлбөрт шалгарсан сурагчид сар бүр 150 мянган төгрөгийн тэтгэлэг авах аж