Байгаль орчин, аялал жуулчлалын яамны "Нэг цэг"-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 117 дугаарын утсанд иргэд мэдээлэл өгөх боломжтой талаар албаныхан мэдээллээ.
Өнөөдөр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, мэргэжилтэн С.Энхмөрөн нар иргэдтэй биечлэн уулзаж, БОАЖЯ-ны 117 дугаарын утсанд холбогдох салбарын асуудлаар мэдээлэл, зөвлөмж өгч ажилласан байна. Мөн байгаль орчны асуудлыг 117 тусгай дугаар, 51-261966 дугаарын утсаар мэдээлэх боломжтой гэнэ.