Иргэдийш "Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-т нэгдэхийг БОАЖЯ-наас уриаллаа. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр 11:00 цагаас Дондогдуламын Рашаан (Дарь Эхийн Рашаан)-д цугларч, Сэлбэ голын 5км эргийг цэвэрлэх гэнэ.
Энэ өдөр иргэд:
- Нийслэл хотоо цэвэрлэж,
- Aнгилсан дахивраа тушаан,
- Өөрт хэрэггүй эд зүйлс, хувцсаа хандивлах, солилцох, юм байна.
Оролцохыг хүссэн иргэд дараах линкээр бүртгүүлэх боломжтой аж. https://docs.google.com/.../1FAIpQLScgRgIMsZp.../viewform...
Энэхүү үйл ажиллагааг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын санаачилгаар Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Каритас Чех Репаблик ОУБ, Төвшин Сайхан Мөнх ТББ, Өнгө Нэм ТББ, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Туул Голын Сав Газрын Захиргаа, 3R4UB төсөл, Голомт банк, ROC кофе шоп, Шкаф, Хурын шим ХХК, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны дэргэдэх Эко Гивт ХХК хамтран зохион байгуулж байна.