Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насныхны Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн Энэтхэгийн Бангалор хотод үргэлжилж байна. Уг тэмцээнд найман баг хоёр хэсэгт хуваагдан оролцож буй юм. Манай тамирчид B хэсэгт Хонконг, Малайз, Йорданы шигшээ багийнхантай таарсан. Эхний тоглолтод Монголын тамирчид Хонконгийн шигшээг 37:68-аар буулгаж авсан билээ. Тэгвэл хоёр дахь тоглолтдоо Малайзын тамирчдыг 57:72 онооны харьцаатай илүүрхээд байна. Сонирхуулахад, Монголд зохион байгуулсан “Sprite quest 3x3” сагсан бөмбөгийн тэмцээнд “Сансар MMC энерги” багийнхан түрүүлж, дэлхийн “Их дуулга”-д оролцох эрх авлаа. Тус тэмцээн Филиппин улсын Себү хотод болох юм.