Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар 3,8-4 тонн орчим самар түүлгэж, түүнийгээ дамлан зарах үйл ажиллагааг газар дээр нь зогсоогоод байна.
Тус хамгаалалтын захиргаанд өмнө ажиллаж байгаад ажлаас халагдсан алба хаагч самарны наймаачидтай үгсэн хуйвалдан, удаа дараагийн үйлдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг холбогдох газарт нь шилжүүлээд байна.
Хамгаалалтын захиргааны даргын 2022.08.03-ны өдрийн 01 тоот удирдамжийн хүрээнд Байгаль орчны Хяналтын улсын байцаагч нар байнгын хяналт шалгалтын ажлыг хийж буй талаар албаныхан мэдээллээ.