2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 111 542 хүүхэд цэцэрлэгт орохоор болсон. Цэцэрлэгийн элсэлтийг гурван үе шаттайгаар цахимаар зохион байгуулсан. Тэгвэл хүүхдийн тоо нэмэгдэх хэрээр цэцэрлэгийн багшийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс МУБИС тэргүүтэй сургуулиудын консорциум энэ зун туслах 1000 багшийг 45 хоногийн сургалтад хоёр ээлжээр хамруулж, бэлтгэжээ. Сургалтад хамрагдсан ээжүүд 18 кредитийн 11 төрлийн хичээл судалсан байна. Сургалтаар үзсэн хичээлүүд дараа дараагийн сургалтын кредитэд тооцогдож, туслах багшаас багш, багшаас эрхлэгч болж дэвших боломжтойг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Ийнхүү мянган ээж ажилтай, орлоготой болсон байна. Энэ бол “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй томоохон ажлын нэг.
Бэлтгэсэн: Ц.Ган-Эрдэнэ